
Энэ тухай бодож, ойлгохыг хүсдэггүй байсан . Харин дурлаж, бодож, магадгүй хайрлана гэж найдаж байсан хөвгүүн, анд найз минь хол явсан. Тэр минь явсан ч түүнийг надтай адил бодолтойг би мэднэ. Тиймдээ ч би жаахан өөртөө бардам. Ер нь бол би өөрийн бодол санаа, төсөөлөл мөрөөдөл дотороо амьдрах дуртай. Олон жилийн өмнө унтахаар орондоо хэвтэж байхдаа үргэлж мөрөөддөг бяцхан охины яг тэр л мөрөөдөл, төсөөлөл одо биелэж байгааг би харж байна. Яг одоо тэр бяцхан охин том болжээ. 13 энэ тоо ямар учиртай юм бэ... мэдэх хүн байна у, Тэр өдрийг магтан дуулж үргэлж санан дурсах у эсвэл таг мартахыг хичээн үзэн ядах у. Гэвч энэ хүнтэй тайван сайхнаар бүрэн ойлголцоно гэдэг хэцүү. A beautiful mind энэ кинонд би дуртай. хэхэ. Түүнээс их сайхан зүйлсийг мэдэрдэг, биеийн ч сэтгэлийн ч... Өглөөг тайвнаар хамт угтахыг хүсэх ч хэрэггүй учир нь яагаад ч бүтэхгүй,харамсалтай. Эвлэрэхээс өөр замгүй үнэн...тэр хүнд би хайртай болсон байна. Үнэндээ зүрхийг удирдах амархан биш юм гэдгийг мэдэж авлаа.